Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг наймдугаар сарын 11, 25-ны өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн наймдугаар сарын 11-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний олголтыг хийх юм. Харин наймдугаар сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг олгоно. Түүнчлэн наймдугаар сарын 25-нд Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон Насны хишгийг тус тус олгоно.
