Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 8 сарын 5, Буд гариг. Билгийн тооллын 22, Шийдэм одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:34-20:23.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянгамгай хандаж, биеэ энэрхийлүүштэй. Үл зохилдох сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худалдаа гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ус шинээр үргээх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.