Лондон дахь монголчууд нэгэндээ туслах аян өрнүүлжээ

Лондон дахь монголчууд нэгэндээ туслах аян өрнүүлжээ

Их Британийн Лондон хот дахь Waitrose сүпэрмаркетад сүшиний тасаг ажиллуулдаг монголчууд нэгдэн тус хот дахь өндөр настан, ажилгүй болсон иргэд, хичээл нь зогссон оюутан зэрэг хүнсний хомсдолд орох магадлалтай байгаа монголчууддаа хүнсний тусламж үзүүлэх аян өрнүүлж эхэлжээ.

Тухайлбал, өнөөдөр Parson Green Sushi Daily-ийн Нараа гэх бүсгүйн хандивласан хоёр айлын хүнсний барааг оюутан охин, болон ээж хүү хоёрт (£20-ийн хүнсний бараа авах эрхийн бичиг дагалдуулж) тус, тус хүргэж өгсөн байна. Үүний хариуд хүүгийн ээж өөрийн оёж буй амны хаалтнаасаа тусламжийн аянд хандивласан бөгөөд тэдгээрээс 12 ширхэгийг 6 ам бүлтэй айлд өгсөн байна.

Уг тусламжийн үйлсийг санхүүжүүлэхээр Лондон дахь монголчууд хандив өргөж байгаа бөгөөд хандивын санд одоогоор нийт £1260 цугларсан байна. Тэдгээр хандив тусламжийн мөнгө, хүнсний бүтээгдэхүүн, эд материалууд нь ийнхүү эхнээсээ эзэддээ хүрч эхэлжээ.