Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар шатахуун авна

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар шатахуун авна

Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор автомашинд шатахуун олгох түр хуваарийг танилцуулсан. 

Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авах юм. Харин улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун цэнэглүүлэх хуваарьтай байна.

Энэхүү түр зохицуулалтыг наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөх бөгөөд нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгох, саванд шатахуун олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ.