Дорнодын Матад суманд аянга буусны улмаас гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Дорнодын Матад суманд аянга буусны улмаас гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн "Лагийн хоолой" гэх газарт аянга буусны улмаас хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, аймгийн төвөөс зүүн урд 290 км, сумын төвөөс зүүн урд 90 км-ийн зайд гарсан түймрийн дуудлагыг наймдугаар сарын 4-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна. Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн анги болон Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран ажиллаж байна.  Өнөөдөр /2026.08.05/ өглөө 07:00 цагийн байдлаар гал түймрийг цурамд оруулсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.