Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Олон улсад үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан цаашид хэмнэлт хийх шаардлагатай гэж үзлээ. Засгийн газар бүх зардал дээр хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Намрын чуулганаар зардлаа эрэмбэлж, төсвийн тодотголыг өргөн барьж хэлэлцэх шаардлага үүсээд байгаа билээ. Мөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдэд дарамт учруулдаг. Дайны нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үүсээд байгаа. ОХУ улаанбуудайн дэлхийн зах зээлийн 20 хувийг хангадаг. ОХУ дайны байдалтай байгаа учир стратегийн хүнсийг нөөцлөх чиглэлээр Засгийн газар тогтоол гаргалаа. Мөн нийслэлтэй хамтран нөөцийн махыг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээл гаргах, хүнсний ногоо, махны зоорь, агуулахын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр олгохыг Төсвийн тодотголоор оруулж ирэхээр болоод байна. Хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүн болох мах, улаанбуудайн нөөц, хүнсний ногоог нөөцлөх юм. Хэмнэлтийн горим руу шилжсэнээр зардлуудаа эрэмбэлнэ. Өнгөрсөн оны төсвийн орлогоос нэг их наядыг нь урьдчилаад аваад хэрэглэчихсэн учраас энэ жилийнх дээр үүнийг нөхөх шаардлага үүснэ. Иймээс хэмнэж болох үйл ажиллагааны зардлуудаас 40 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэж байгаа. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор төсвийн тодотголыг өргөн барихаас өөр аргагүй болж буй" гэв.
ШУУД ҮЗЭХ: