Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат унаач хүү Батхүүгийн Бадар-Ууган энэ жилийн улсын наадамд азарга, соёолон түрүүлгэж, шүдлэн аман хүзүүдүүлсэн бахдам амжилтыг гаргасан. Тэгвэл түүний энэ амжилтыг үнэлж аймгийн ЗДТГ-аас 3 сая төгрөгөөр шагнаж урамшуулж, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлжээ.