С.Амарсайхан: Хүний ой тойнд оромгүй, ой гутам гүтгэлгийг иргэн хүний хувиар шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан

С.Амарсайхан: Хүний ой тойнд оромгүй, ой гутам гүтгэлгийг иргэн хүний хувиар шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан

Цаг үеийн асуудлаар Хууль зүйн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр өөрийнх нь тухай гарсан мэдээлэлд анх удаа хариу мэдэгдэл хийж байгаа нь энэ юм.

Тэрбээр “Эрүүл хүний ой тоонд буухааргүй, ой гутам гүтгэлгийг санаатайгаа зохион байгуулалттайгаар олон нийтэд тараасан. Манай гэр бүл миний амьдралд хөл тавьж байгаа охин өөрөө байр сууриа илэрхийлсэн байна лээ. Манай гэр бүлийн хүн ч байр сууриа илэрхийлсэн. Би бол төрийн хүн. Тэр дундаа хууль зүйн сайдын хувьд зохих хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлүүлнэ. Хууль хяналтын байгууллагат иргэний хувьд гомдол гаргасан байгаа. Энэ мэдээллийг тараасан хүн тогтоогдож байгаа. Монгол хүнийг монгол хүнтэй нь дайсагнуулах зорилготой мэдээлэл. Намайг төрийн ажил хийснээс хойш гэр бүл, удам судар харлуулах хаяг зохион байгуулалттай хийж ирсэн. Харин ард түмэн худал, үнэнийг ялгадаг болсон” гэлээ.