ВИДЕО: Японы 7.1 магнитудын газар хөдлөлтийн үеэр эмч нар өвчтөнөө хамгаалан, хагалгаагаа үргэлжлүүлжээ

ВИДЕО: Японы 7.1 магнитудын газар хөдлөлтийн үеэр эмч нар өвчтөнөө хамгаалан, хагалгаагаа үргэлжлүүлжээ

Японы Кумамото мужид 2026 оны долдугаар сарын 28-нд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр мэс заслын баг өвчтөнөө орхилгүй, хагалгаагаа үргэлжлүүлэн хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд өргөн хүрээнд түгэж байна.

ВИДЕО: 

Хагалгааны өрөөний хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгч хүчтэй чичиргээ эхлэх үед эмч, сувилагч нар сандралгүйгээр өвчтөнийг хамгаалан, мэс заслын ширээг тогтоож барьж буй нь харагдана. Мөн нэг эмч яаралтай гарцын хаалгыг онгойлгон хамгаалж, бусад эмч нар хагалгааг аюулгүй үргэлжлүүлэхэд анхаарчээ.

Кумамото мужид болсон уг газар хөдлөлт Японы газар хөдлөлтийн шаталбараар хамгийн дээд түвшин болох Шиндо 7 хүчтэй чичиргээ үүсгэж, хүний амь эрсдэж, олон мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжихэд хүрсэн юм.