Баянхонгор аймагт зорин ирэх иргэд, зочдыг угтан авах, үдэх орчныг шинэчилж, орон нутгийн өнгө төрх, түүх, соёлын онцлогийг шингээсэн “Угтах, үдэх талбай”-н зураг төслийн уралдаан зарлажээ.
Тус уралдаанд мэргэжлийн архитектор, ландшафтын архитектор, дизайнер, уран барималч болон холбогдох мэргэжлээр суралцаж буй оюутан, залуус оролцох боломжтой юм. Зураг төсөлд авто зогсоол болон нийтийн тээврийн зогсоол, угтах, үдэх талбай, ногоон байгууламж, амралтын бүс, хүндэтгэлийн хаалга, гэрэлтүүлэг болон шаардлагатай дэд бүтцийн шийдлийг тусгахаар заасан байна. Уралдааны нийт шагналын сан 10 сая төгрөг аж.
