Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнөөдөр агаарын температур 40°C хүрэх төлөвтэй байгаа нь энэ зуны хамгийн аюултай халалтын нэгээр нэрлэгдэж байна. Хариан хэт халалтаас болж нас барсан хүний тоо 20 хүрээд байна.
Солонгосын эрх баригчид иргэдийг өдрийн халуун цагуудад гадаа удаан байхгүй байх, хангалттай ус уух, өндөр настан болон хүүхдүүдэд онцгой анхаарал тавихыг зөвлөжээ. Мөн үйлдвэрүүд хэт халалтын үеийн амралтуудаа зохицуулж ажилчдаа амраажээ. Хэт халалт өдөр тутмын амьдралд нөлөөлж, зарим спортын тэмцээн, тэр дундаа KBO лигийн тоглолтуудад хүртэл өөрчлөлт орох нөхцөл үүсээд байгаа аж.