ВИДЕО: Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг мөргөж, зугтсан этгээдийг олж илрүүлжээ

ВИДЕО: Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг мөргөж, зугтсан этгээдийг олж илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2026.08.06-ны 22 цагийн орчимд "Цагдаагийн алба хаагч зам тээврийн осолд өртөж, хохирсон байна" гэх дуудлага иржээ. 

Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад СХД-ийн нутаг дэвсгэрт иргэн "А" цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн алба хаагчийг мөргөж, хэргийн газраас зугтсаныг тогтоосон байна. Улмаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, улсын дугаараа нуун замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг олж илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1-д зааснаар "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг. 

ВИДЕО: