Монгол Улсын шигшээ баг 3:0 харьцаагаар БНХАУ-ын багийг хожлоо

Монгол Улсын шигшээ баг 3:0 харьцаагаар БНХАУ-ын багийг хожлоо

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Монгол Улсын шигшээ баг тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй тоглож, 3:0 харьцаагаар хожил байгуулж тоглолтын шилдэг тоглогчоор М.Уранбаяр тодорсон. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өчигдөр /2026.08.07/  БНХАУ-ын багтай хийж мөн 3:0 харьцаагаар хожил байгууллаа. Ийнхүү манай улсын шигшээ баг хагас шигшээд шалгарсан бөгөөд өнөөдөр 16.30 цагаас Японы багтай тоглоно.