Өнөөдөр /2026.08.09/ Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 10-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, энэ сарын 11-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 12-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Маргааш буюу энэ сарын 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16…+21 градус, Алтайн өвөр говиор +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.