Цаг уурын байгууллагаас 08 дугаар сарын 08-ны 20:00 цагаас 08 дугаар сарын 09-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна.
Энэ хугацаанд ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар шөнөдөө, харин өдөртөө баруун болон говийн аймгуудын зарим хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Бороо орох үеэр салхи түр зуур ширүүсэхийг анхааруулж байна.
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Байдраг голын эхээр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, Туул голын хөндий, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус байна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр +21…+26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.