Монгол Улсын шигшээ баг тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй тоглож, 3:0 харьцаагаар хожил байгуулж тоглолтын шилдэг тоглогчоор М.Уранбаяр тодорсон.
Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өчигдөр /2026.08.07/ БНХАУ-ын багтай хийж мөн 3:0 харьцаагаар хожил байгууллаа. Ийнхүү манай улсын шигшээ баг хагас шигшээд шалгарсан бөгөөд Японы багтай тоглож тоглолтын сүүлийн мөчид 2:3 харьцаагаар хожигдлоо. Өнөөдөр манай улсын баг хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглоно.