Монгол Улсын дархан аварга Б.Орхонбаяр, Монгол Улсын начин Х.Наранбаатар нарын нэрэмжит “Талархал хүндэтгэл” баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр /2026.08.08/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо.
Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат Улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан С.Сүхбат нар шалгарчээ.