Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.08.09/ ОХУ руу явж, яриа хэлэлцээ хийнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тус мэдэгдэлдээ, "Маргааш Москва явна. Салбар хариуцсан нэг жилийн хугацаанд ес дэх нь болж байна даа. Яриа хэлэлцээ, харилцаа тасралтгүй ажиллагааны үр дүнд дизель түлшний үнийн өсөлтийг зогсоох, хоёрдугаар сараас хойш хэзээ мөдгүй тасалдах эрсдэлтэй байсан импортыг залгуулсаар л ирэв. АНУ-Ираны зөрчил Ормузын хоолойн хямрал, Орос-Украины зөрчилдөөн гээд "Дэлхийн эрчим хүчний агентлаг"-ийн мэдэгдсэнээр урьд өмнө нь хэзээ ч болж байгаагаагүй хүнд хэлбэрийн газрын тосны хямралтай цаг үеийг туулж байна. Нөхцөл байдлыг удахгүй сайжруулахын төлөө хичээнэ. Нийт газар нутгийнхаа 90 хувьд шатахууны хомсдол, хязгаарлалттай байгаа ч сайн хөршийн харилцаагаа хүндэтгэж бидэнд тусалсаар байгаа ОХУ-н нөхдүүдээ талархахаас аргагүй. Тэндээс Казахстан, тэгээд шууд Бээжин. Мөн л хэд хэд очиж шатахуун ярина" гэжээ.