Волейболын эрэгтэй шигшээ анх удаа Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Волейболын эрэгтэй шигшээ анх удаа Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын шигшээ баг тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй тоглож, 3:0 харьцаагаар хожил байгуулж тоглолтын шилдэг тоглогчоор М.Уранбаяр тодорсон байдаг.

Харин хэсгийн сүүлийн тоглолтоо БНХАУ-ын багтай хийж мөн 3:0 харьцаагаар хожил байгуулсан. Ийнхүү манай улсын шигшээ баг хагас шигшээд шалгарсан бөгөөд Японы багтай тоглож тоглолтын сүүлийн мөчид 2:3 харьцаагаар хожигдсон. Харин  хүрэл медалийн төлөө хэсгийн шатанд хожсон БНХАУ-ын багийг 3:1 хожиж, Монгол Улсын волейболын эрэгтэй шигшээ баг анх удаа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 




Байгаль эхийн хилэн

26 минутын өмнө