ВИДЕО: Косовогийн парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүн Ерөнхий сайд Албин Курти руу өндөг шиджээ

ВИДЕО: Косовогийн парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүн Ерөнхий сайд Албин Курти руу өндөг шиджээ

Косовогийн парламентын хуралдааны үеэр улс төрийн хурцадмал байдал үүсэж, сөрөг хүчний парламентын гишүүн үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Албин Курти руу өндөг шиджээ.

ВИДЕО: 

Уг үйл явдал наймдугаар сарын 8-нд парламентын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахтай холбоотой хуралдааны үеэр болсон байна. Сөрөг хүчний Косовогийн Ирээдүйн төлөөх холбоо (AAK) намын гишүүн Тиме Кадрижай цүнхнээсээ хэд хэдэн өндөг гарган Курти руу шиджээ. Улмаар парламентын ажилтнууд болон хамгаалалтын албаныхан түүнийг танхимаас гаргасан байна. Үүний дараа хуралдааныг түр завсарлуулжээ. Курти өндөгөнд оногдсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд болсон үйл явдлын бичлэг цахим орчинд тарсан байна.

Кадрижай ийм үйлдэл гаргасан нь Косовогийн улс төрийн гацаатай холбоотой аж. Тодруулбал, Курти хуралдааны үеэр улс төрийн намууд шинэ Ерөнхийлөгчийг сонгох асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байгааг хэлж, дахин сонгууль явуулахаас зайлсхийхийн тулд нэмэлт хугацаа олгохыг хүссэн байна. Косовогийн парламент 120 суудалтай. Харин Куртигийн тэргүүлдэг Vetëvendosje нам зургадугаар сарын 7-нд болсон ээлжит бус сонгуулиар хамгийн олон буюу 53 орчим суудал авсан ч дангаараа олонх болж чадаагүй юм. Ингэснээр шинэ Ерөнхийлөгчийг сонгох, дараагийн Засгийн газрыг байгуулах асуудлаар улс төрийн намуудын хооронд зөвшилцөлд хүрэхэд хүндрэл үүсээд байна. Хэрэв улс төрийн хүчнүүд тохиролцоонд хүрч чадахгүй бол Косовод дахин парламентын сонгууль явуулах нөхцөл үүсэж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC




Байгаль эхийн хилэн

25 минутын өмнө