Даян аварга Б.Орхонбаяр, Улсын начин Х.Наранбаяр нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний наадамд энэ сарын 8-ны өдөр болсон.
ВИДЕО:
Тус наадмын түрүүлсэн бөхийг 20 сая, үзүүлэсэн бөхийг 10 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр 5 сая төгрөгөөр байлахаар болсон. Харин сурын харвааны түрүү харваачийг 400 мянган төгрөгөөр шагнахаар болсон нь харваачдыг шударга бус, ялгаварлаж байна гэж үзсэн тул тэмцээнээ орхисон.
Тэгвэл наадмын сурын харваанд төсөвлөсөн байсан 3.7 сая төгрөгийг Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооныхон цэцэрлэгийн үйл ажиллагаанд хандивлажээ.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Энхбат, "Бид иргэд хувийн хэвшил, холбоодын дэмжилгээр шинэ цолтонгууддаа хүндэтгэл үзүүлсэн. Уяачдын холбоо хурдан удмын даага, азарга хүртэл хандивласан. Гэтэл Сурын холбооныхон нэг ч зүйл дээр хамтрах уу, туслах уу гэж асуугаагүй мөртлөө шинэхэн Даян аваргадаа хүндэтгэлгүй хандлаа" хэмээжээ.