ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэдэг нь худал мэдээлэл гэв

ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэдэг нь худал мэдээлэл гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад "Албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй. Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл" гэв.

Сануулахад, Н.Түвшинбаяр нь өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээн, улмаар амь насыг нь хохироосон. Улмаар 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. 




Байгаль эхийн хилэн

1 цагийн өмнө