Монголын таеквондогийн тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа

Монголын таеквондогийн тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа

Олон улсын таеквон-догийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.

Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, баг тамирчдад баяр хүргэн, цаашдынх нь тэмцээнд амжилт хүсэхийн зэрэгцээ багийн тулааны насанд хүрэгчдийн ангиллын медальтнуудад шагнал гардуулжээ. 32 орны 1280 гаруй тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцсон энэхүү томоохон тэмцээнээр Монгол Улс олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулах чадавх, туршлагаа дахин харуулав. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар болсон тус тэмцээнд багийн дүнгээр БНАСАУ-ын тэргүүлсэн бол Монгол Улс дэд байрт шалгарлаа. Харин ОХУ-ын баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна.




Байгаль эхийн хилэн

3 цагийн өмнө