“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын төвийн бүсийн янданг цөөлж байгаа ач холбогдолтой төсөл юм. Ухаалаг хотын гол бодлогуудын нэг нь бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт оршино. Холбогдох хуульд зааснаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологи, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах боломжтой. Ингэснээр Сэлбэ дэд төвийн газрын төлөвлөлттэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарахгүй. Тухайлбал, 158 га газрын 40 га-д нийгмийн байгууламжууд барихаар төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтөд ямар нэг өөрчлөлт орохгүй. Тус бүсэд нийт 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдийн засгийн тусгай бүс болсноор бизнесүүд тодорхой хугацаанд татварын болоод татварын бус дэмжлэгүүдийг эдэлнэ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, барилгын татвар газрын төлбөр, цахилгаан, дулааны түрээснээс чөлөөлөх зохицуулалттай. Мөн банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай" гэлээ.




Байгаль эхийн хилэн

3 цагийн өмнө