Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг баг Японы шигшээтэй Монгол улсын шигшээ баг “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд хоёр тоглолт хийж байгаа билээ.
Өчигдөр /2026.08.09/ эхний тоглолт болсон бөгөөд Монгол Улсын шигшээ баг 67:65 харьцаагаар ялалт байгуулсан юм. Тухайн тоглолтод Ш.Энхийн-од 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өглөө. Харин дараагийн тоглолт өнөөдөр /2026.08.10/ 17.00 цагаас явагдана. Та тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.