Их дээд сургуульд элсэх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэл зорилгыг ашиглан бусдыг залилсан этгээдийг баривчилжээ.
Уг этгээд өөрийгөө МУИС-ийн багш хэмээн танилцуулж элсэлтийн асуудлыг шийднэ, танил талаараа баталгаатай оруулна, гадаад улс орнуудад сурагч солилцоогоор явуулна гэх худал амлалт өгчээ. Одоогийн байдлаар иргэдэд 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд их, дээд сургуульд элсэх гэж буй сурагч, эцэг эх, иргэд та бүхэн элсэлт болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг тухайн боловсролын байгууллагын алба ёсны эх сурвалжаас нягталж, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
ВИДЕО: