Каннын кино наадам цуцлагдана

Каннын кино наадам цуцлагдана

Францад жил бүр зохион байгуулагддаг Каннын кино наадам коронавирусийн цар тахлын улмаас энэ жил болохгүй бөгөөд зохион байгуулагчид наадмыг цахим хэлбэрээр явуулахаас ч татгалзжээ.

Тус наадмын ерөнхийлөгч Пьер Лескүр хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Бид цар тахал гайгүй болохыг хүлээж байна. Хэрвээ үгүй бол бид арга хэмжээгээ цуцална" гэж мэдэгдсэн юм.

Наадмыг зохион байгуулах хороо арга хэмжээг 6 дугаар сарын эцэс эсвэл 7 дугаар сар эхээр болгож хойшлуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргаснаа өмнө нь мэдэгдсэн юм. Францад коронавирусийн халдвартай холбоотойгоор тогтоосон онцгой байдлын дэглэм дор хаяж 7 дугаар сарын 10 хүртэл үйлчлэх учир наадмыг зохион байгуулахад тун хүндрэлтэй байгаа аж.

Наадмыг зохион байгуулагчид кино үзвэрийн хүрээнд дэлгэцнээ гаргахаар сонгосон кино хөтөлбөрөө 6 дугаар сарын эхээр танилцуулах аж.