Одон орон судлаачид сүүн замын төвд орших үхэж буй одны ойролцоо их хэмжээний усны мөс болон тоос илрүүлжээ

Одон орон судлаачид сүүн замын төвд орших үхэж буй одны ойролцоо их хэмжээний усны мөс болон тоос илрүүлжээ

Одон орон судлаачид “Жеймс Уэбб” сансрын дурангийн тусламжтайгаар Сүүн замын төвд орших үхэж буй одны ойролцоо их хэмжээний усны мөс болон тоос илрүүлжээ.

Европын Сансрын Агентлагийн мэдээлснээр, ажиглалтаар ус болон бусад дэгдэмхий бодисууд хэт том хар нүхний хүчтэй цацрагийн орчинд удаан хугацаанд оршин тогтнох боломжтой нь тогтоогдсон байна. Эрдэмтэд Нумын ордонд байрлах “IRS3” одыг ажиглажээ. Тус од нь Сүүн замын төвд орших Sgr A* хэмээх хэт том хар нүхнээс ойролцоогоор 0.55 гэрлийн жилийн зайд байрладаг байна.

Судалгаагаар амьдралынхаа эцсийн шатанд орсон уг од сансарт их хэмжээний тоос, усны молекул зэрэг төрөл бүрийн бодис ялгаруулж байгаа аж. Эдгээр бодис нь ирээдүйд гараг үүсэхэд шаардлагатай үндсэн “барилгын материал” гэж эрдэмтэд үзэж байна.