Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг баг Японы шигшээтэй Монгол улсын шигшээ баг “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд нөхөрсөг хоёр тоглолт хийсэн. Манай улсын шигшээ багаас энэ зун “NBA Summer league”-д “Orlando Magic” багт тоглосон Ш.Энхийн-Од тус хоёр тоглолтод нийтдээ 51 оноо авсан байдаг.
Тодруулбал, Японы шигшээ багтай хийсэн эхний тоглолтод 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол хоёр дахь тоглолтод 18 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт өгч тэгш тоглолтыг гаргасан. Тэгвэл эхний тоглолтын дараа Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дайсуке Окетани, “Бид Ш.Энхийн-Одыг ийм сайн тоглогч гэдгийг мэдээгүй. Түүнийг тухтай тоглуулсан учраас бид хожигдлоо. Хоёр дох тоглолтод түүн дээр илүү анхаарах болно” гэж ярилцлага өгсөн байна. Харин Японы шигшээ багийн хамгаалан тоглогч Такашима Шинжи, “Ш.Энхийн-Од том биетэй, бөмбөг аваад эхний алхамт их хурдан мөн үсрэлттэй шидэлт хийдэг нь түүний давуу тал. Тэр бол манай улсын дээд лигт тийм ч олон харагддаггүй тоглогч" гэжээ.