Х.Нямбаатар “энгийн хүн” гэх дүрээ сэргээж эхэлсэн ч олон нийт “банштай цай”-наас илүү хариуцлага нэхсээр байна

Х.Нямбаатар “энгийн хүн” гэх дүрээ сэргээж эхэлсэн ч олон нийт “банштай цай”-наас илүү хариуцлага нэхсээр байна

Хэнтий аймагт болсон Улсын заан Д.Алтанцоожийн цолны мялаалга болон Хэрлэн голын шинэ гүүрний нээлтэд оролцсон Х.Нямбаатарын цахим хуудас сүүлийн өдрүүдэд дахин идэвхжиж эхэллээ.

Саяхан л Ерөнхий сайдаа “алиа бацаан” хэмээн шүүмжилж, удалгүй албан тушаалаасаа огцрон чимээгүйхэн алга болсон тэрбээр энэ удаад “энгийн хүн” гэх дүрээ цахим орчинд түлхүү харуулах болжээ. Тухайлбал, тэрбээр энэ өглөө гэртээ банштай цай хийж буй бичлэгээ нийтэлжээ. Энгийн амьдрал, өдөр тутмын ажил хөдөлмөрөө харуулсан энэ төрлийн контентод түүнийг “энгийн хүн”, “ажлаа сайн хийдэг хүн” хэмээн магтах олон нийт бий. Гэхдээ нөгөө талд нь түүнийг нийслэлийн удирдлагаар ажиллаж байх хугацаанд хэрэгжүүлсэн мега төслүүд, удирдсан багийн үйл ажиллагаа, төсөв хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлаар хариуцлага хүлээхийг уншиж, анализ хийж суудаг чимээгүй шаардсаар байна. 

Түүний цахим хуудсанд иргэд:

  • “Новш минь чи Сонгинохайрхан дүүрэгт мөнгө идээд эхлүүлсэн явган хүний гүүрээ дуусгаад өгөөч ээ
  • Бордюр, явган зам, голоор нь тоглоод намынхаа сонгуулийн мөнгийг хийчихсэн хүн
  • 500 тэрбумаар хэдэн үерийн далан, ус зайлуулах хоолой, хэдэн машины зогсоол хийх бол......хайран татварын мөнгө, хариуцлага байхгүй юу
  • Т.Даваадалай ганцаараа идэж уугаагүй л байх. Хөгийн эр юм даа зэрэг шүүмжлэлийг бичсээр байна.

Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын цахим орчин дахь “энгийн хүн”-ийн дүрийг олон нийт харж байгаа ч түүнээс хүлээж буй зүйл нь банштай цайны бичлэг бус, өөрийн удирдаж байсан нийслэл болон хэрэгжүүлсэн төслүүдтэй холбоотой асуудлаар хариуцлагаа хүлээх явдал юм.