"Prado", "Bongo" маркийн автомашинууд мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гарчээ

"Prado", "Bongo" маркийн автомашинууд мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гарчээ

Зуслангийн замд өнөө өглөө зам тээврийн ноцтой осол гарсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус ослын талаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн албан мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Зургаас үзвэл цагаан өнгийн “Prado 150” маркийн автомашин, хөх өнгийн “Kia Bongo III” маркийн ачааны машинтай автомашинтай мөргөлдөж, “Kia Bongo III” маркийн ачааны машины жолооч талын хэсэг цааш цөмрөн орсон байдалтай байна. Иймд жолооч нар дүрмээ баримтлан, хурд хэтрүүлэлгүй сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцоно уу. Бид тус ослын талаар эргэн мэдээлэх болно.