Цэмбэгэр Улаанбаатар давлагаа, Volunteer Mongolia сайн дурын залуусын нэгдлээс 200 гаруй залуучууд нэгдэж Сүхбаатарын талбайг угааж цэвэрлэлээ.
Зохион байгуулагчдын зүгээс COP-17 олон улсын чуулган болж гаднын зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн олноор ирнэ. Нэг үгээр Нийслэл хот маань дэлхийн анхаарлын төвд орно. Дэлхий дахинд эх орноо эергээр сурталчлах нь дан ганц төр засгийн ажлаас илүү иргэн бүрийн оролцоо байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудыг биднээс үлгэр жишээ авч орчин тойрноо цэвэрлэж, хэний ч өмнө нүүр улайхааргүй цэвэрхэн хотыг бий болгоцгоохыг хүсэж залуучууд өөрсдийн сайн дурын оролцоогоор нэгдэж байна гэж онцолжээ.