Монголын жүдочдын баярын өдөр маргааш тохионо

Монголын жүдочдын баярын өдөр маргааш тохионо

Жил бүрийн наймдугаар сарын 14-нийг Монголын жүдочдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр үе үеийн тамирчдын амжилт, хөдөлмөрийг хүндэтгэн, хүүхэд залуусыг жүдо бөхөөр хичээллэхийг уриалдаг байна.

Монголын жүдо бөх олон улсын болон олимпын дэвжээнд амжилт гаргасан шилдэг тамирчдыг төрүүлж, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөсөн билээ. Тиймээс Монголын жүдочдын баярын өдөр нь энэ спортын үнэ цэн, тамирчдын хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэх өдөр юм.