55 давхар Хилтон зочид буудлын 25 давхар хүртэлх бетон цутгалтын ажил бүрэн дуусжээ

55 давхар Хилтон зочид буудлын 25 давхар хүртэлх бетон цутгалтын ажил бүрэн дуусжээ

Дэлхийн зочид буудлын томоохон сүлжээ болох Hilton Worldwide Holdings-ийн "Конрад Улаанбаатар" зочид буудлын бүтээн байгуулалт Улаанбаатар хотын төв хэсэгт үргэлжилж байна.

Тус төсөл нь 55 давхар, 227 өрөөтэй тансаг зэрэглэлийн зочид буудал болох бөгөөд 25 давхар хүртэлх бетон цутгалтын ажил бүрэн дуусжээ. Төсөл ашиглалтад орсноор Монголд Hilton брэндийн анхны өндөр зэрэглэлийн зочид буудал нээгдэхээс гадна Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох шинэ өндөр барилгуудын нэг болох юм. Түүнчлэн 55 давхар энэхүү цогцолбор нь олон улсын стандартын зочид буудлаас гадна ресторан, хурлын танхим, амралт, үйлчилгээний цогц шийдлүүдийг багтаасан тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгджээ. Hilton Worldwide Holdings нь дэлхийн 100 гаруй улс, нутаг дэвсгэрт олон мянган зочид буудалтай дэлхийн хамгийн том зочлох үйлчилгээний компаниудын нэг бөгөөд Conrad брэнд нь түүний хамгийн өндөр зэрэглэлийн ангилалд багтдаг юм.