Америкийн тэрбумтан, TerraPower компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн хувийн нисэх онгоц өчигдөр орой 21:20 цагийн үед Сөүлд газардсаныг эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрбээр хамгийн сүүлд нэг жил орчмын өмнө Сөүлд ирж байсан гэнэ. Гэйтс өнөөдөр /2026,08,24/ бага оврын модульчлагдсан реактор (SMR) зохион бүтээх чиглэлд хамтран ажиллах асуудлаар Өмнөд Солонгосын улс төр, бизнесийн хүрээний гол хүмүүстэй уулзах юм байна. Тухайлбал тэр тус улсын ерөнхий сайд Хан Сон Сук, SK Group-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон, HD Hyndai компанийн ерөнхийлөгч Чун Ки Сун зэрэг хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.