Г.Дамдинням: ШТС-ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

Г.Дамдинням: ШТС-ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Москва хот руу томилолтоор явж, ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзсан билээ. 

Тэгвэл өнөөдөр/2026.08.14/ Г.Дамдинням өөрийн цахим хуудсаар дамжуулан "ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм. Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна. Өнөөдөр ШТС-ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна. Маргаашаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50 мянган төгрөгөнд, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалтуудыг цуцална" хэмээлээ.