Маргааш сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Маргааш сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр болсон.

Тодруулбал,  энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх юм. Тэгвэл маргааш /2026.08.15/  сүүлийн орон нь сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.