Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дуу цахилгаантай, усархаг бороо орно

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дуу цахилгаантай, усархаг бороо орно

Өнөө шөнө буюу наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Борооны улмаас голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан хэдий ч Хангай, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн, Байдраг, Онги зэрэг голууд үерийн болон үерийн аюултай түвшнийг даван үерлэсэн байгааг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм.