Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, таван хүн амиа алджээ

Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, таван хүн амиа алджээ

Индонезийн Флорес арлын ойролцоох далайд өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өглөө 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, таван хүн амиа алджээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Зүүн Нуса-Тенггара мужийн Энде хотоос баруун хойд зүгт 68 орчим километрийн зайд болсон байна. Газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаагийн хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Руди Дармокогийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас одоогоор таван хүн амиа алдсан бөгөөд барилга байгууламжууд эвдэрч, оршин суугчид гэр орноосоо дүрвэн гарчээ.

Газар хөдлөлтийн дараа цунами үүсэх эрсдэлтэй гэж үзэн сэрэмжлүүлэг зарласан боловч нөхцөл байдлыг үнэлсний дараа уг анхааруулгыг цуцалсан байна.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд барилга байгууламжууд нурж, тоос шороо бужигнан, сандарсан иргэд гүйлдэн гарч буй дүр зураг харагджээ. Мөн Аэрамо тосгонд байрлах эмнэлгийн барилга газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн байна.

Эх сурвалж: BBC, Reuters