Боловсролын сайд Б.Энх-Амгалангийн мэдээлснээр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд орон даяар есдүгээр сарын 1-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Харин нийслэлийн төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулж, есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр болжээ.
Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их, дээд сургууль болон коллежийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас нийслэлийг зорих оюутан, залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш Улаанбаатар хотод ирэхийг зөвлөсөн байна.