Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтын хайгуулыг “Монголиа Фойсон Энержи” ХХК Хэрлэнтохой XXVIII талбайд хийж байхад нь Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд өчигдөр /2026.08.14/ очиж, хайгуулын ажлыг нь зогсоохыг оролдож, танхайрсан байгаа юм.
Тодруулбал, тэд хайгуулын ажлын кемпэд нэвтэрч, эд хөрөнгөд халдан, хайгуулын үйл ажиллагааг хүчээр зогсоохыг оролдсон байж болзошгүй байгаа юм. Харин Г.Солонго, Г.Адилбиш гэх этгээдүүдийн үйлдлийг олон мянган иргэд буруушааж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, манай улсад Тагнуулын байгууллага байдаг бол энэ "галзуучуудыг" шалгаж, үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх шаардлагыг тавьж эхлээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням өөрийн Х хуудастаа, "Энэ хэтэрч байна. Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана. Монгол улс хуультай орон.
Хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж манай улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг бид ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстой. Дотооддоо шатахуунтай болж хүнээс царайчлахгүй болоход дотоодын газрын тос хамгийн чухал зүйл нь юм. Түүнийг хайх, олборлох, боловсруулах гэдэг бол маш их хөрөнгө мөнгө, хүчин зүтгэл шаардсан ажил. Хэн хүссэн бүхэн чаддаг, дийлдэг зүйл огт биш.
Яагаад бид нар шатахууны хүндрэл болох бүрд хүнээс гуйж аргацаагаад, дотоодоос үл шалтгаалах шалтгаанаар үүссэн хомсдол, үнийн өсөлтөд өмнө нь салбар хариуцаж байхдаа сав агуулахын хүчин чадлаа нэмэх, дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй "суугаад өнгөрсөн" өмнөх дүрүүдийнхээ лайг үүрч яваа салбар хариуцсан нөхрийг харааж дайрч таашаал аваад, байдал түр дээрдэхэд нь ахиад мартаад явах ёстой юм бэ?!
"Шатахуун олж ир" гэж намайг загнахын хажуугаар газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг төр, хувь, иргэн гэлтгүй бүгд өмөөрдөг баймаар байна. Хамтдаа хичээхгүй л бол бид энэ харанхуй тойргоос гарахгүй шүү дээ..." гэжээ.
Энэ хэтэрч байна! Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана!
— Гонгорын Дамдинням (@Daimka07) August 15, 2026
Монгол улс хуультай орон. Хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж манай улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг бид ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстой!
Дотооддоо шатахуунтай болж хүнээс… https://t.co/lVgousm8Pn