Г.Солонго, Г.Адилбиш нарыг Сүхбаатар сумын Засаг дарга Н.Ариунцог дуудаж,  өдөөн турхирсан байж болзошгүй байна

Г.Солонго, Г.Адилбиш нарыг Сүхбаатар сумын Засаг дарга Н.Ариунцог дуудаж, өдөөн турхирсан байж болзошгүй байна

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтын хайгуулыг “Монголиа Фойсон Энержи” ХХК Хэрлэнтохой XXVIII талбайд хийж буй.

Гэтэл Г.Солонго, Г.Адилбиш нарын хүмүүс 2026 оны наймдугаар сарын 14-нд хайгуулын талбайд нэвтэрч, бусдын өмчид зөвшөөрөлгүй халдсан дүрс бичлэгийг цахим хуудсандаа нийтэлсэн юм. 

Тэд шууд дамжуулалтынхаа үеэр үүрэг биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч нар луу дунд хуруугаа гаргасан төдийгүй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Н.Ариунцогт “Захирамжийнхаа биелэлтийг хангаж ажилла. Өглөөний 06:00 цагт эндээ ирцгээнэ гэж ярьсан. Засаг даргын захирамж байсаар байтал биднийг авч явна гэнэ” хэмээн ярьсан байна. Мөн өөр нэг бичлэг дээр “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Ц.Ариунцог утсаа авахаа больчихлоо. Өөрөө шийдвэр гаргаж, энэ хужаа нарыг зайлуулж, газрыг чөлөөлүүлье гэж биднийг дуудсан” хэмээжээ. 

ВИДЕО: