Э.Бат-Үүл: Ашгүй дээ Элбэгдорж оо, наад Стэнфорд мордоо хаяад ир

Э.Бат-Үүл: Ашгүй дээ Элбэгдорж оо, наад Стэнфорд мордоо хаяад ир

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр мэдээлэл хийж "Намайг АТГ-аас 7 жил шалгаад, хууль зөрчсөн зүйл байхгүй гээд хэргийг хаасан" хэмээсэн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ашгүй дээ! Элбэгдорж оо, наад Стэнфорд мордоо хаяад ир! Эх орон чинь, нэг бол эргэж Москвагийн колони болох, үгүй бол ястан үндэстнээрээ, халх Ойрдоороо, хөрөнгөтэй хөрөнгүйгээрээ, боловсролтой боловсролгүйгээрээ хоорондоо үзэлцэн, хагаран бутарч тарахдаа тулах ийм ацан шалаанд шахуулчихаад байна! Эрх чөлөө, эх орноо аврахаар дахин тэмцэх цаг болчихоод байна! Их Хядлага, Их Хураалт, Их шатаалт явуулан монголчуудыг тамалсан, новшийн бузартай хомосоветик-зөвлөлт хүмүүсийн сүнс, Монголыг дахин гамшигт унаган зовоохоор сэрцгээчихээд байна! Адгийн урвагч новшнуудын хандыг нь хага дарьяа! Бузартай зөвлөлт хүмүүс- коммунистуудыг дахин Монголд сэрэхгүй болтол нь даръя! Чи бүр хүрээд ир! Монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалан тэмцье!" хэмээжээ.