Ц.Сандаг-Очир: COP17 хурлын үеэр ярилцах санаачилга бүр манай улсын “Тал хээрийн төлөвлөгөө”-ний дор явна

Ц.Сандаг-Очир: COP17 хурлын үеэр ярилцах санаачилга бүр манай улсын “Тал хээрийн төлөвлөгөө”-ний дор явна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотод эхэллээ. 

Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.  Тэрбээр "COP 17 дээр яригдах санаачилга болгон манай улсаас дэвшүүлсэн "Тал хээрийн төлөвлөгөө" нэрийн дор явагдана. Энэ бага хурлаас гарах, цаашдаа үлдэх үг бол "Монгол Улсад болсон COP 17 хурлын төлөвлөгөөний хүрээнд" гэж дандаа яригдах болно. Тэр дундаа энд далайд гарцгүй,  манайх шиг хуурай гандуу уур амьсгалтай орнууд байгаа. Тиймээс энэ улс орнуудын хувьд ган гачиг, хуурайшилт, шар шороон шуурганы асуудал, усны хомсдлын асуудал энэ үеэр яригдана. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх,  16-р бага хурлаас гарсан шийдвэрүүдийн биелэлт ямар түвшинд байгаа вэ гэдэгт үнэлгээ дүгнэлт өгч, улс орнуудын амлалтын хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ гэдгийг улс орнууд дүгнэж ярилцана" хэмээн ярилаа. 

ВИДЕО: