Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд сургууль барина

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд сургууль барина

Колумбын дуучин Шакира эх орондоо газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс нутгуудад шинэ сургууль барихаар болжээ. Тэрбээр Чоко мужийн Кибдо хотод очиж, эвдэрч сүйдсэн сургуулиудын нөхцөл байдалтай танилцан, сурагчидтай уулзсан байна.

Шакира мөн Чокогийн Технологийн их сургуулийг сэргээн босгоход хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Төслийн санхүүжилтийг түүний байгуулсан “Pies Descalzos” сан гаргах бөгөөд Америкийн буяны үйлстэн Ховард Баффеттай хамтран гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх юм.

Наймдугаар сарын 10-нд Колумбын баруун хэсэгт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 289 хүн амиа алдаж, 4,187 хүн гэмтэж, 142 хүн сураггүй болсон гэх мэдээлэл байна. Мөн олон мянган орон сууц сүйдэж, эвдэрчээ.