"ТЭСО" группийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан наймдугаар сарын 22-нд Хүй долоон худагт болно. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 21-ний өдөр 09.00-17.00 цагт цахимаар бүртгэх бөгөөд барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгөөр байлах аж.