Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр /2026.08.20/ эхэлсэн.
Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хасагдах шатанд манай улсын "The MongolZ" баг Бразилын "Pain Gaming"-ийг 2:0 харьцаагаар хожиж шалгарсан. Тэгвэл хасагдах шатны эхний тоглолтоо өнөөдөр 19.00 цагаас "Team Falcons багтай тоглоно. "Esports World Cup-2026" тэмцээнд түрүүлсэн баг 600 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг 340 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 190 мянган ам.доллар тус тус авах аж.