Олон нийтийн газруудад нүүрээ халхалсан эсвэл тухайн хүнийг танихад саад учруулахаар хувцас өмсөхийг хориглох тухай хуульд Португалын Ерөнхийлөгч Антониу Жозе Сегуру гарын үсэг зуржээ.
Португалын хэвлэлүүдэд “буркийн тухай хууль” гэж нэрлэж буй уг хуулийг тус улсын парламент 7 дугаар сард баталсан юм. Хуульд зааснаар, хүйс, шашин шүтлэг, нас болон гарал үүсэлтэй холбоотойгоор нүүрээ халхалсан хувцсыг тухайн хүнд хүчээр албадан өмсүүлэхийг хориглосон байна. Хуулийг санаандгүй байдлаар зөрчсөн тохиолдолд 150-750 еврогоор, санаатайгаар зөрчвөл 400-3000 еврогоор торгох юм. Харин шашны зан үйл хийдэг газрууд, дипломат төлөөлөгчдийн газрууд, агаарын хөлгийн бүхээгт болон эрүүл мэнд, мэргэжлийн үйл ажиллагаа, уран сайхны үзүүлбэр, цаг агаарын байдалтай холбоотой тохиолдлуудад нүүр халхалсан хувцас өмсөхийг зөвшөөрөх ажээ.
Энэхүү хуулийн төслийг хэт барууны үзэл баримтлалтай Chega намын депутатууд өргөн барьсан бөгөөд эрх барьж буй баруун төвийн үзэл баримтлалтай эвслийнхэн дэмжсэн байна. Харин зүүний намууд уг хуулийг батлахыг эсэргүүцжээ.