Архангайд лазерын мэс заслын шинэ төхөөрөмж нэвтэрч, бөөрний чулуу бутлах анхны хагалгааг амжилттай хийжээ

Архангайд лазерын мэс заслын шинэ төхөөрөмж нэвтэрч, бөөрний чулуу бутлах анхны хагалгааг амжилттай хийжээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 600 гаруй сая төгрөгийн үнэ бүхий лазерын мэс заслын шинэ төхөөрөмж нэвтэрч, бөөрний чулуу бутлах анхны хагалгааг амжилттай хийжээ.

Тус эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн эмч нарын заавар, зөвлөгөөний дагуу LaserClast Thulium Power лазер ашиглан бөөрний чулуу бутлах хагалгааг хийсэн байна. Шинэ төхөөрөмжийг бөөр, шээсний замын чулуу бутлахын зэрэгцээ түрүү булчирхай, чих хамар хоолой, ерөнхий мэс засал, мэдрэл, бүдүүн болон шулуун гэдэсний зэрэг олон төрлийн мэс заслын тусламжид ашиглах боломжтой. Мөн лазерын төхөөрөмжийн хамт хэт авиан болон механик чулуу бутлагч, уян дурангийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна. Ингэснээр Архангай болон ойролцоох аймгийн иргэд нийслэлийг зорихгүйгээр орон нутагтаа орчин үеийн технологид суурилсан мэс заслын тусламж авах боломж нэмэгдэж байгаа юм.