ВИДЕО: 24 хоног далайд хөвсөн SpaceX-ийн аварга пуужин Зул сарын аралд хүрч иржээ

ВИДЕО: 24 хоног далайд хөвсөн SpaceX-ийн аварга пуужин Зул сарын аралд хүрч иржээ

SpaceX компанийн 52 метр урт Starship пуужингийн Ship 40 хэсэг Австралийн харьяа Зул сарын арлын эргийн ойролцоо гарч ирж, оршин суугчдын анхаарлыг татжээ.

ВИДЕО: 

 

Уг Starship нь өнгөрсөн долдугаар сарын 24-нд АНУ-ын Техас муж дахь Starbase хөөргөх талбайгаас туршилтын нислэг үйлдсэн байна. Нислэгийн дараа сансрын хөлөг Энэтхэгийн далайд бууж, далайн ширүүн нөхцөл байдлын улмаас SpaceX-ийн буцаан татах ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилжээ.

Харин Зул сарын арлын Аялал жуулчлалын холбооны дарга Дэвид Уотчорн ажилдаа явж байхдаа эхэндээ далайд хэдэн том хөлөг онгоц харж байна гэж бодсон ч ойртож хараад нэг нь “жинхэнэ сансрын пуужин” болохыг ойлгосон байна.

Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, пуужингийн туулах зам, сансраас буцаж ирээд далайд олон хоног хөвсөн түүхийг бодохоор үнэхээр гайхалтай санагдаж байгааг хэлжээ.

SpaceX пуужинг Зул сарын арлын ойролцоох усанд авчирч, инженерүүд нь техникийн үзлэг, шинжилгээ хийхээр ажиллаж байгаа аж. Энэ үйл явдал тус алслагдсан арал дээр жинхэнэ сенсаци болж, зарим оршин суугч пуужинг ойроос харахаар завиа бэлтгэж, ажлаа хүртэл түр орхин эрэг рүү очих болжээ. 

Эх сурвалж: BBC